News Archive
Гал түймрийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав
Энэ удаад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран галын аюул ослоос урьдчилан сэргийлэх онол, практик хосолсон сургалтыг хийв.
АМГТГ-ын албан хаагчид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна
Тус аянд АМГТГ-ын Жендэрийн салбар зөвлөл албан хаагчдын хамт нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна.
Б.Түвшинжаргал: Газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхээр 15 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан
"Bloomberg TV Mongolia"-н “Уул уурхайн индекс” хөтөлбөрт АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал зочноор уригдаж, газрын тосны сорилт боломж хийгээд цаг үеийн асуудлаар ярилцаж, мэдээлэл өглөө.
Метан хийн хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээг “Юу Жи Эс” компанитай байгуулав
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Юу Жи Эс” компанийн Гүйцэтгэх захирал Мехмед Ридван Карпуз нар өнөөдөр /2024.11.22/ гэрээг үзэглэлээ.
Газрын тосны хайгуулын хэрлэн тохой xxviii талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм.
Говийн бүс: Аж үйлдвэржилтийн бүс болж, хөгжинө
Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа
Уулын ажлын тайлан, төлөвлөгөөний цахим системийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулах сургалт боллоо
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэс нь геологи, уул уурхайн мэдээллийн цахим системийг шинэчилж, 2025 оны уулын ажлын төлөвлөгөө, 2024 оны уулын ажлын тайланг тус системээр хүлээн авахаар болсон билээ.
Шатахууны импорт хэвийн явагдаж байгаа тул дизель түлш тасрахгүй
Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогдуулан АМГТГ-аас дараах мэдэгдлийг гаргаж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав
Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газраас Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, ажилтан, албан хаагчдаа хамрууллаа.
Газрын тос, нүүрсний шинжилгээний мэргэжилтнүүд сургалтад хамрагдав
Тус сургалтад газрын тос, нүүрсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагын 50 орчим мэргэжилтэн хамрагдлаа.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед зарим улс төрчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаар буруу ташаа, илт худал мэдээлэл тарааж, улс төрийн зорилготой мэдэгдэл хийх болсон билээ.
"Цэн тогоруу" ордын газрын тос олборлолт эхэллээ
Дорнод аймгийн Матад сум дахь "Петро Матад" компанийн газрын тосны “Матад-ХХ” талбайн Цэн тогоруу ордыг олборлолтод шилжүүлж, өчигдөр /2024.10.25/ албан ёсны нээлтийг хийлээ.
Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалтад урьж байна
Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Өмнөговь аймагт болно
Д.Даваабаяр: Хийн түлшийг хэрхэн аюулгүй хадгалж, тээвэрлэх, ашиглахыг сургалтаар зааж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас “Монголын хийн түлшний холбоо” ТББ болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци(KGS)-тай хамтран Хийн түлшний аюулгүй ажиллагаа “Gas Safety 2024” сургалтыг өнөөдөр /2024.10.24/ зохион байгууллаа.
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал болно
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2024 оны аравдугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулна.
Хийн түлшний аюулгүй хэрэглээг олон нийтэд таниулна
Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа тортог голлох нөлөө үзүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх гарц нь байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хийн түлш гэдгийг экспертүүд онцолж буй.
Геологийн салбарын 85 жилийн ой тохиож байна
Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.10.17) Чингис хаан музейд болж байна.
АМГТГ-ын албан хаагчид 180 хайлаас тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчид нэгдэж, жил бүрийн хавар, намар мод тарьдаг уламжлалтай. Энэ удаад “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнд 100 хайлаас мод /2024.10.10/ тарилаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалагч банк, санхүүгийн байгууллагуудын анхааралд
2024 оны 10 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу бүрэн төлж бүртгүүлэхийг хүсье.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, байгууллагуудын анхааралд
2024 оны 10 дугаар сард доорх жагсаалтад нэр дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид та бүхэн хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж бүртгүүлэхийг мэдэгдье.
Mining week-2024: Хэн юу хэлэв
“Уул уурхайн долоо хоног” чуулга уулзалт, “Minepro” үзэсгэлэн экспо Налайх дүүрэгт дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн засвар, шинэчлэлийн нээлт боллоо
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2021-2025) хэрэгжиж байна.
"Петро чайна дачин тамсаг" компанийн үйл ажиллагаатай танилцав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй, сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын ТЗУГ-ын дарга Ш.Ганхуяг, АМГТГ-ын ГТБГ-ын дарга Б.Түвшинжаргал нарын яам, агентлагийн удирдлагууд Дорнод аймагт газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Хойд бүсийн уул уурхайг хэлэлцэв
Хойд бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулган Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо (2024.09.12) боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнуудын хамт /2024.08.01/ Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллалаа.
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, байгууллагуудын анхааралд
2024 оны 04 дүгээр сард доорх жагсаалтад нэр дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид Та бүхэн хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж бүртгүүлэхийг мэдэгдье.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2024 оны 2 дугаар сарын хөдөлгөөний мэдээ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН 2024 ОНЫ 2 ДУГААР САРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
Энэ онд ОХУ-аас худалдан авах бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ
Энэ онд ОХУ-аас худалдан авах бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ