"Петро чайна дачин тамсаг" компанийн үйл ажиллагаатай танилцав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй, сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын ТЗУГ-ын дарга Ш.Ганхуяг, АМГТГ-ын ГТБГ-ын дарга Б.Түвшинжаргал нарын яам, агентлагийн удирдлагууд Дорнод аймагт газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.