Авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав

Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газраас Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, ажилтан, албан хаагчдаа хамрууллаа.

 
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Тунамал-Эрдэнэ, С.Баярцэцэг нар “Авлигын гэмт хэрэг”, “Ашиг сонирхлын зөрчил” сэдвээр тус тус мэдээлэл өгч, авлигын гэмт хэргийн эрсдлийн талаар санал солилцож, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. 



Мөн сургалтаар олж авсан мэдлэг, ойлголтыг бататгах үүднээс оролцогчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан юм.


Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүгэл” ажиллагааг дэмжин Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “НЭГДЬЕ” аянд нэгдсэн билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас бэлтгэж ирүүлсэн соён гэгээрүүлэх аяны сурталчилгааны зурагт хуудас, шторк, мэдээлэл, сэдэвт видеог олон нийтэд түгээхийн зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргээс ангид байж, төрийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.



Дашрамд сануулахад, Авлигыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд иргэд та бүхэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧЛӨХ” боломжтой. Мөн та төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавин, албан тушаалтны хууль бус шаардлага, төрийн үйлчилгээний хүндрэл чирэгдэл, аливаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг 110 дугаарт болон биечлэн мэдээлэх эрхтэй юм.





Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 _DSC5425.jpg 13.94 MB image
2 _DSC5434.jpg 13.49 MB image
3 _DSC5456.jpg 12.09 MB image
4 _DSC5464.jpg 10.52 MB image
5 _DSC5472.jpg 12.42 MB image
6 _DSC5476.jpg 11.5 MB image
7 _DSC5477.jpg 12.68 MB image
8 _DSC5480.jpg 13.49 MB image
9 _DSC5486.jpg 12.95 MB image
10 _DSC5490.jpg 12.31 MB image
11 _DSC5491.jpg 12.66 MB image
12 _DSC5497.jpg 13.25 MB image
Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 221 үг (1723 тэмдэгт)
Уншсан: 1705
Хавсралт: 12 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2024-11-04 12:56:00
Шинэчилсэн: 2024-11-05 12:10:26 - Narankhuu N
Хуваалцах