Монгол улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1, 19.2-т тустусзаасны дагуу “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийн төсөлд санал авч байна.

            Төслийг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батласан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг үндэслэн боловсруулж байгаа бөгөөд төсөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг, эрдэмтэн судлаач, шинжээч,  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд албан бичгээр болон биечлэн ирж саналаа өгнө үү.

Төслийг эндээс татаж авна уу.

            Олон нийтийн хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт зохион байгуулах тул оролцох хүсэлтэй албан байгууллага, хувь хүн Геологийн бодлогын газар /Утас: 51-264883, мэргэжилтэн Ч.Бямбажав/-т урьдчилан мэдэгдэнэ үү.

Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам цахим хуудас