Лабораторийн шинжилгээ
Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаа
Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори
Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн тусгай зориулалтын 1268,31 мкв барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулсан. Тус лаборатори нь хатуу түлшний 93, хөрс усны 50 гаруй, нийт 140 гаруй тоног төхөөрөмж угсарч, суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Хөрс, усны бохирдол, шатах ашигт малтмалын физик, химийн найрлага, механик, дулааны шинж чанарыг тодорхойлох хүчин чадалтай “Олон улсын итгэмжлэлийн эрх”-тэй лаборатори юм.
Газрын тосны бүтээгдэхүүний төв лаборатори
Газрын тосны бүтээгдэхүүн нь онцгой шатамхай шингэн тул барилгын норм, дүрэмд заагдсан нөхцөл шаардлагын дагуу галд тэсвэрлэлтийн 2 дугаар зэрэгт хамаарах зориулалтын лабораторийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулж 2013 онд ашиглалтад хүлээн авсан. Тус лаборатори нь цэвэр, бохир шинжилгээний үндсэн хоёр өрөөнд нийт 40 нэр төрлийн 70 гаруй багаж тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалд иж бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай.
Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэж буй шинжилгээнүүд
Сорилтын төрөл | Шинжлэх бүтээгдэхүүн | Тодорхойлох үзүүлэлт | Сорилт туршилтын арга, аргачлал НТББ | |
Дээж бэлтгэл | Чулуун ба хүрэн нүүрс, антрацит шатах занар | Дээж авах Дээж бэлтгэх | MNS ISO 14180-2001 ISO 13909-7-2001, ASTB D2013-2009. | |
Нүүрсний техникийн болон технологийн шинжилгээ | Чулуун ба хүрэн нүүрс антрацит, шатах занар, хагас кокс, шахмал түлш | Чийглэг | MNS 655-1979, ASTM D7582-10 | |
Үнслэг | MNS 652-1979, ASTM D 7582-10 | |||
Дэгдэмхий бодисын гарц | MNS 654-1979, MNS ISO 562-2001 | |||
Хүхэр | MNS ISO 351-2001, GB/T214-2007 | |||
Илчлэг | MNS ISO 1928-2009, ASTM D5865-2010 | |||
Харьцангуй нягт | MNS 3217-1982 | |||
Үнсний хайлах температур | MNS 3902-1986 | |||
Гадаргуун тайлбай, нүх сүв | ISO 9277-2010, ASTM D 6556-2010 | |||
Элементийн шинжилгээ | MNS ASTM D5373-2009 | |||
Фишерийн ретортын арга | MNS 4046-1988 | |||
Пластометрийн арга | MNS 3666-1984 | |||
Чулуун нүүрс | Барьцалдах чанар | ISO 15585-2006 | ||
Хөөлтийн зэрэг | MNS ISO 501-2003 | |||
Грей-кингын аргаар коксжилтын төрөл | ISO 502-1982 | |||
Дилатометрийн аргаар коксжилт | ISO 23873-2010 | |||
Баяжигдах чанар | MNS ISO 7936-2011 | |||
Флотациар баяжигдах чанар | MNS ISO 8858-1-2011 | |||
Уул, уурхайн үйл ажиллагааны эвдрэлд орсон газрын усны шинжилгээ | Ус | Ион хроматографийн арга | MNS ISO 10304-2005 | |
UV спектрометрийн арга | MNS ISO 14403-2008 | |||
Индукцийн холбоот цацаргалтын спектроскопийн арга | MNS ISO 11885-2011 | |||
Орчин PH | MNS ISO 1023-2001 | |||
Шүлтлэг | MNS ISO 9963-1-2005 | |||
Уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын хөрсний шинжилгээ | Хөрс | Индукцийн холбоот цацаргалтын спектроскопийн арга | MNS ISO 11885-2011 | |
Мөнгөн усны анализаторын арга | MNS 6186-2010 | |||
Орчин | MNS 3310-1991 | |||
Сорьц бэлтгэл | MNS 3298-1990 | |||
Хаан дарсны уусгалт | MNS ISO 11466-2007 | |||
Хийн хроматографийн арга |
| |||
Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд шинээр нэмэгдэж хийгдэх шинжилгээнүүд | ||||
Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ | Автобензин | Октан тоо | MNS 6641-2016 | |
Хувийн жин | MNS 0481-1988 | |||
Найрлагын бүрэлдэхүүн | MNS ISO3405-2000 | |||
Хүхрийн хэмжээ | ГОСТ Р51947-2002 | |||
Хартугалаганы хэмжээ | MNS 335, ГОСТ 28828 | |||
Бензолын агуулга | ГОСТ 29040 | |||
Зэс хавтгайн туршилт | MNS ASTM D130-2016 | |||
Механик хольцийн хэмжээ | MNS 3697, ГОСТ 10577 | |||
Бодит давирхайн хэмжээ | MNS 477-96 | |||
Өнгө ба тунгалаг байдал | MNS ISO 2049-2000 | |||
| Дизелийн түлш | Цетаны тоо | ASTM D 86 | |
Хувийн жин | MNS 0481-1988 | |||
Найрлагын бүрэлдэхүүн | MNS ISO3405-2000 | |||
Хүхрийн хэмжээ | ГОСТ Р51947-2002 | |||
Дөл үүсэх температур тодорхойлох | MNS 333-83 | |||
Кинематик зууралдлага тодорхойлох | ГОСТ33, ASTM D445-446 | |||
Зэс хавтгайн туршилт | MNS ASTM D130-2016 | |||
Механик хольцийн хэмжээ | MNS 3697, ГОСТ 10577 | |||
Бодит давирхайн хэмжээ | MNS 477-96 | |||
Өнгө ба тунгалаг байдал | MNS ISO 2049-2000 |
