Газрын тосны ашиглалт
Газрын тосны ашиглалтын хэлтсээс иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ
№ |
Үйлчилгээний төрөл
|
Шийдвэрлэх, хууль, журам | Шийдвэрлэх хугацаа | Үйлчилгээний хөлсний хэмжээ, данс | Өргөдлийн маягт, бүрдүүлэх баримт бичиг |
1 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөнийг хянах, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх | Газрын тосны тухай хуулийн 9.1.5, 11.2.13 | 30 хоног | - | Газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөний тайлан ирүүлэх |
2 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах | Газрын тосны тухай хуулийн 9.1.7, УУХҮСайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага” журам | 14 хоног | - | Газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө |
3 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих | Газрын тосны тухай хуулийн 9.1.3, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүртгэл тооцооны журам”, УУХҮСайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/189 дугаар тушаалаар батлагдсан “Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлал” | 90 хоног | - | Ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл ирүүлэх |
4 | Гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хүлээн авч хянах, нэгтгэх | Газрын тосны тухай хуулийн 9.1.8, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “Газрын тосны бүртгэл тооцооны журам”, УУХҮСайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/189 дугаар тушаалаар батлагдсан “Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлал” | 30 хоног | - | Тайлан |
5 | Газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, ГТТ хуулийн 30, 31, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх | Газрын тосны тухай хуулийн 9.1.9, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “Газрын тосны бүртгэл тооцооны журам”, УУХҮСайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/189 дугаар тушаалаар батлагдсан “Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлал” | 30 хоног | - | Тайлан ирүүлэх |
6 | Ашиглалтын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах | Газрын тосны тухай хуулийн 9.1.10, УУСайдын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага” журам | 60 хоног | - | Тайлан ирүүлэх |
7 | Газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах | Газрын тосны тухай хуулийн 9.1.11, УУСайдын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага” журам | 30 хоног | - | Тайлан ирүүлэх |
8 | Ашиглалтын талбайг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах | Газрын тосны тухай хуулийн 9.1.13, УУХҮСайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/06 дугаар тушаалаар батлагдсан “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам” | 60 хоног | - | |
9 | Байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд газрын тос хадгалах зөвшөөрөл олгох | Газрын тосны тухай хуулийн 9.1.14 | 14 хоног | - | Албан бичгээр хүсэлт ирүүлэх |
10 | Газрын тос, уламжлалт бус газрын тосыг тээвэрлэх асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах | Газрын тосны тухай хуулийн 9.1.15 | 14 хоног | - | Албан бичгээр хүсэлт ирүүлэх |
11 | Газрын тосны барилга байгууламж, дамжуулах хоолойн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, дүгнэлт гаргуулах | Газрын тосны тухай хуулийн 9.1.16 | 14 хоног | - | Албан бичгээр хүсэлт ирүүлэх |
12 | Туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын техникийн шаардлагыг хянах | Газрын тосны тухай хуулийн 9.1.17 | 14 хоног | - | Албан бичиг ирүүлэх |
13 | Газрын тосны хуримтлал, орд нь хоёроос дээш хайгуул, ашиглалтын талбай дамнасан тохиолдолд ГТТ хуулийн 25.5, 25.6-д заасны дагуу зохицуулах | Газрын тосны тухай хуулийн 9.1.18 | 14 хоног | - | Албан бичиг ирүүлэх |