АМГТГ-нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаад улсын үйл ажиллагааны чиглэл ижил төстэй байгууллагууд болон Олон Улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Үүнд:

  • БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА
  • БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/
  • БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци /КОМИР/
  • БНСУ-ын Гео Шинжлэх ухаан байгалийн нөөцийн хүрээлэн /КИГАМ/
  • Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны төсөл хөтөлбөрийг зохицуулах хороо /ССОР/
  • БНХАУ-ын Геологийн алба
  • ХБНГУ-ын Гео Шинжлэх ухаан байгалийн нөөцийн хүрээлэн /БГР/
  • Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП

Гадаадын буцалтгүй зээл тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн танилцуулга. Үүнд:

  • МУ-ын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын чадавхыг бий болгох төслийн товч агуулга
  • Төслийн нэр : Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын чадавхыг бий болгох төсөл
  • Санхүүжүүлэгч байгууллага : БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)
  • Төслийн зорилго: Монгол Улсын агаарын чанарыг бууруулагч хүчин зүйлийн нэг болох автомашины бензин, түлш болон нүүрсний чанарын хяналт тогтолцоог сайжруулж чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах
  • Төсөл хэрэгжих газар: Ашигт малтмал газрын тосны газар
  • Төсөл хэрэгжих хугацаа : 2021.08.24 ~ 2025.09.30
  • Гүйцэтгэгч байгууллага : БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар KPETRO (Ерөнхий)

 / БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци KOMIR (Оролцогч)

  • Үндсэн агуулга :
  • Эрчим хүчний эх үүсвэрийн (газрын тосны бүтээгдэхүүн, нүүрс) чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх
  • АМГТГ-ын УУГТТЛ-ын орчныг сайжруулах
  • Эрчим хүчний эх үүсвэрийн (газрын тосны бүтээгдэхүүн, нүүрс) тогтолцоо, журмыг сайжруулах, санал дэвшүүлэх
  • Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ төслийн товч агуулга
  • Төслийн нэр : Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ төсөл
  • Санхүүжүүлэгч байгууллага: ХБНГУ-ын Засгийн газар
  • Төслийн зорилго: УУХҮЯ-ны дэвшүүлсэн зорилт ба АМГТГ, ҮГА-аас үзүүлдэг ажил үйлчилгээг дэмжиж Монгол улсын уул уурхайн салбарыг тогтвортой, хариуцлагатай бөгөөд ил тод болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино”
  • Төсөл хэрэгжих газар: УУХҮЯ, АМГТГ, ҮГА
  • Төсөл хэрэгжих хугацаа : 2022.04.01 ~ 2023.12.31
  • Гүйцэтгэгч байгууллага : ХБНГУ-ын Гео Шинжлэх Ухаан Байгалийн нөөцийн хүрээлэн
  • Төсөл дараах 3 чиглэлээр ажиллана. Үүнд:
  • Үйл ажиллагааны чиглэл 1: Цахим үйлчилгээ
  • Үйл ажиллагааны чиглэл 2: Арга, аргачилал Methodoligical Instruments
  • Үйл ажиллагааны чиглэл 3: Мэргэжлийн сургалт / Чадавхыг хөгжүүлэх

Хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд:

Австрали Улсын Гадаад Харилцаа, Худалдааны Яам нь “Адам Смит Интернэйшнл” компанийг энэхүү хөтөлбөрийн (АМЕР) хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг 2015-2018 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

АМЕР хөтөлбөрийн зүгээс 2017 онд АМГТГ-ын захиалгаар Эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа интернетэд суурилсан каталогийн систем (WebGiS) боловсруулах юм.

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төсөл нь төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэдээс бүрдсэн бүлгүүдийн чадавхийг олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход 2016-2022 онд хувь нэмэр оруулж ажиллана.

МERIT төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх явдал юм.

Үндсэн үйл ажиллагаа:

  • Байгаль орчны менежмент, эрсдэлийн удирдлага, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа зэрэг чиглэлээр олборлох салбарын олон улсын жишигт хүрсэн үр чадвар, шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх. Тухайлбал, компанийн нийгмийн хариуцлага, ОҮИТБС-ын тайлан гэх мэт.
  • Төслийн удирдлага, мониторинг, үнэлгээ хийх
  • Хүний нөөц, байгууллагын болон санхүүгийн удирдлага (манлайллын сургалт гэх мэт)
  • Стратеги төлөвлөлт
  • Мэдээллийн удирдлага /мэдлэгийн менежмент, мэдээллийн технологи болон GIS-ийн ур чадвар, программ болон техник хангамж/
  • Харилцааны ур чадвар, олон нийттэй харилцах, олон талт зөвлөгөө зохион байгуулах, нутгийн иргэд, иргэний нийгмийн төлөөлөгчдөд олборлох үйлдвэрлэлийн нөлөөлөл болон шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх
  • Олборлох салбарын менежментэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад олборлох салбарын удирдлагыг бэхжүүлэх” (SESMIM) төсөл нь 2015-2020 онд Монгол Улсын олборлох салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж ил тод, үр ашигтай байдлаар төрийн бодлогыг хэрэгжүүлэн олборлох салбарын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.

Төсөл нь олборлох салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг нэмэгдүүлэх, салбарын яам болон бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, нотолгоонд суурилсан хүйсийн тэнцвэрт байдал, нийгэм, байгаль орчинд үр ашигтай шийдвэр гаргахад олборлох салбарын удирдлагыг бэхжүүлэх 3 үндсэн зорилтын хүрээнд ажиллах юм.

Төслийг Канадын Агритийм Канад зөвлөх компани хэрэгжүүлэн ажиллах бөгөөд Монгол Улсаас голлон хамтарч ажиллах байгууллага нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар байна. Мөн Алберта мужийн захиргаа, Алберта болон Калгарын их сургууль зэрэг бусад байгууллагатай хамтран ажиллана.

Хойд-Төв-Зүүн Азийн нутгийг хамарсан геологийн том тогтцын хэмжээнд хийгдсэн геологи, ашигт малтмалуудын мэдээллийг нэгтгэн уялдуулж, оролцогч улсуудын геологийн мэдээллийг цуглуулж, орчин үеийн геологийн судалгааны төвшинг бүрэн тусгасан хамтарсан судалгаа хийх 5 улсын (Mонгол, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ) хамтарсан төсөл.

Манай талаас Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн региональ геофизикийн (соронзонгийн болон хүндийн хүчний) судалгааны материалд боловсруулалт хийж ОХУ, БНХАУ зэрэг хөрш зэргэлдээ орнуудын ижил төстэй зургуудтай уялдуулах замаар Хойд – Төв – Зүүн Азийн чулуулаг бүрхэвчийн зузааны 1:5000000-ын масштабтай ерөнхий зураг зохиоход оролцоно.

Мөн Монгол Алтайн бүс буюу A1 талбай (М–45, M-46, L-46), Монгол-Агнуурын бүс буюу A2 талбайн (М-49, M-50) Монгол орны хэсэгт хамаарах хэсгүүдэд геологи, тектоник, металлогенийн 1:1000 000-ын масштабтай зургуудыг тоон мэдээллийн хэлбэрээр зохиож, хил залгаа орших ОХУ, БНХАУ-ын газар нутгийн дээрх масштабын зургуудтай уялдуулан холбож эцэслэн гаргана.

БНСУ-ын КИГАМ байгууллагатай хамтран Монгол орны өмнөд хэсэгт 1:50 000-ны масштабын геологийн зураглал болон ашигт малтмалын судалгаа хийх төсөл.

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар “Монгол орны өмнөд хэсэгт 1:50 000-ны масштабын геологийн зураглал болон ашигт малтмалын судалгаа хийх” техникийн хамтын ажиллагааны төслийн ажил эхэлсэн. Тус газар нь БНСУ-ын КИГАМ байгууллагатай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт төслийн 2 дахь жилийн хээрийн ажлыг гүйцэтгээд байгаа бөгөөд төслийн хээрийн материалыг хүлээн авсан.

http://www.kigam.re.kr/

Швейцарийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хувиараа болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдэд чиглэсэн төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын бичил уурхайн салбарт бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцуулах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой уг төсөл 2018 он хүртэл хэрэгжинэ.

Төслийн зорилтууд нь:

  • Бичил уурхайд чиглэсэн төрийн таатай бодлогыг дэмжин албан ёсны, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд тохиромжтой хууль эрх зүй, зохицуулалтын орчин бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэх, бичил уурхайн ил тод, шударга бодлого, зохицуулалтын орчин бий болгож, хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Бичил уурхайчид тухайн оршин суугаа орон нутагтаа аюул осолгүй, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай, эдийн засгийн хувьд үр ашигтай бичил уурхайн үйл ажиллагаа явуулах чадавхийг бэхжүүлэх, бичил уурхайчдыг энэ зорилгод хүрэхийн тулд зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа зохицуулахад нь дэмжлэг үзүүлж чадваржуулах;

Төслийн хүлээгдэж буй үр дүн:
Үр дүн 1: Хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого болон бичил уурхайчдыг дэмжих орчин бий болгох
Үр дүн 2: Бичил уурхайн нийлүүлэлтийн албан ёсны сүлжээний оролцогч талуудын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх
Үр дүн 3: Мэдлэг харилцан солилцох, бичил уурхайн мэдлэгийн төв бий болсон байна.а.

“МОНГОЛ УЛСЫН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү техникийн хамтын ажиллагааны төслийн ажил эхэлсэн.
Төслийн зорилго нь байгууллагын ажилтан албан хаагчид нь эрдэс баялгийн салбарын улсын болон хувийн хэвшлийнхнийг мэргэжлийн, чанарын өндөр төвшний мэдээллээр хангах чадамжтай болсон байна. 

Төслийн зорилгодоо хүрэх шалгуур үзүүлэлт:

  • АМГТГ-аас хангасан мэдээллийг хөрөнгө оруулагчид болон сонирхогч талууд хэрэгцээтэй хэмээн үнэлдэг болох; 
  • АМГТГ-аас эрдэс баялгийн салбарын шаардлагатай мэдээллийг гарган өгдөг болох;
  • АМГТГ-аас олон нийтийн хүртээл болгох тоон мэдээ, мэдээллийн цар хүрээ нэмэгдсэн байх;

Төслийн 1-р үе шатанд ажилтан албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд, тодорхой ашигт малтмалын төрлүүдээр хийгдэх судалгааны ажлууд, мэдээллийн товхимол бэлтгэн гаргах болон нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлууд хийгдсэн. 
Төслийн дараагийн үе шатны ажлууд 2017 оны II улирлаас хийгдэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараах ажлын санал гарсан:

  1. Хайгуулын төслийн эдийн засгийн үнэлгээг хийх аргачлалыг нэвтрүүлэх, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх
  2. Ашигт малтмалын төслийн ТЭЗҮ боловсруулах стандартыг сайжруулах, ТЭЗҮ-ний хамрах хүрээг тогтоох, урьдчилсан үнэлгээ, ТЭЗҮ хүлээн авдаг ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
  3. Геологи, уул уурхайн нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх ажилд туслалцаа үзүүлэх
  4. Зарим төрлийн ашигт малтмалын хайгуулын талбайд хээрийн болон нарийвчилсан судалгаа хийх
  5. Ашигт малтмалын гадаад зах зээлийн судалгаа, анализ хийх чадавхийг дээшлүүлэх
  6. Бусад шаардлагатай сургалтууд

Гадаад хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжиж байгаа БНЧУ-тай хамтарсан “1:50000-ны масштабын геологийн зураглал”, ерөнхий эрлийн “Монгол Алтай-50”, БНПУ-тай хамтарсан Хасагт хайрханы талбайн хэмжээнд 1: 50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, хэтийн төлөвийн үнэлгээ өгөх төсөл 

УТХ-өөр болон гадаад хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжиж байгаа БНЧУ-тай хамтарсан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн “Монгол Алтай-50” төслийн эцсийн үр дүнгийн тайланд 2016 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд шуурхай хяналт хийсэн. Уг хурлын тэмдэглэл, төслийн танилцуулгыг инженер техникийн ажилчдын мэдээ, бусад баримтын хамт бүрдүүлж, дүгнэлт өгөн, үүрэг даалгавар өгсөн болно. “Монгол Алтай-50” төслийн үр дүнгийн тайланг хянаж, ЭБМЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар хурлаар хэлэлцүүлэв. 

Монгол-Польшийн хамтарсан Хасагт-50 эрлийн ажлын төслийн эцсийн үр дүнгийн тайланг анхдагч материалын хамт хүлээн авч, АМГТГ-ын геологийн төв архивт хүлээлгэн өгөв.

Хамтын ажиллагаатай Төрийн бус байгууллагууд