2016 он

Улсын Их Хурлын 2016 оны 12 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан даргаар Балдоржийн Баатарцогт томилогдон ажиллаж байна.

2014 он

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд дарга Домбонгийн Үүрийнтуяаг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов.

2012 он

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Галсангийн Алтансүхийг томилов.

2009 он

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Доржпүрэвийн Батхуягийг томилсон байна.

2008 он

УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон салгаж,  бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

2004 он

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох АМХЭГ (хуучнаар), Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Лувсанвандангийн Болдыг тус газрын даргаар томилжээ. АМГТХЭГ (хуучнаар) нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үйлдвэр, худалдааны сайдаас эрдэс баялаг, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон байна.

1997 он

Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн билээ. Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, тус газрын даргаар Дугарын Жаргалсайханыг томилжээ.