1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/10 дугаар зүйлийн 10.1.19 дэх заалт:

"10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ."

2/42 дугаар зүйлийн 42.4, 42.5 дахь хэсэг:

"42.4.Нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан энэ хуулийн 42.1-д заасан гэрээг олон нийтэд нээлттэй, ил тод байлгана.

42.5.Нутгийн захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 42.1-д заасан гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахыг хориглоно."

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн "ажлын байр нэмэгдүүлэх" гэсний дараа ", хандив, тусламж өгөх" гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг:

"43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана:

43.1.1.гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх;

43.1.2.Монгол ажилтнуудын 5-аас доошгүй хувь нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, дүүргийн иргэд байх.

43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 43.1.2-т зааснаас бага хэмжээгээр орон нутгийн иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө."

2/47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг:

"47.9.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж Засгийн газар журмаар зохицуулна."

3/56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэг:

"56.7.Төрийн захиргааны байгууллага хайгуулын, ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ."

4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "татварын" гэж, 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийн "Засаг дарга,мэргэжлийн хяналтын албанд" гэснийг "Засаг даргад" гэж, 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь заалтын "төрийн захиргааны байгууллага болонмэргэжлийн хяналтын албаар" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар" гэж, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын албаны" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын" гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.7 дахь заалтын "мэргэжлийн хяналтын албанд" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад" гэж, мөн зүйлийн 39.7 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын алба" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн "явуулж болно" гэснийг "явуулна" гэж, 45 дугаар зүйлийн 45.1.3 дахь заалтын "мэргэжлийн хяналтын албанаас" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас" гэж, мөн зүйлийн 45.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын алба" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж, 47 дугаар зүйлийн 47.11 дэх хэсгийн "хэмжээгмэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу" гэснийг "хэмжээг" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын алба," гэснийг, мөн хэсгийн "тус тус" гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.