Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны дугаар тушаалаар баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж, хүлээн авах үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоосон байдаг. Үүнд:

-       Геологи хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан хянуулах

-       Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг давтан хянуулах

-       Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хянуулах

-       Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг давтан хянуулах

-       Ашигт малтмалын ордын нөөцийн тайланг хянах, Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх

-       Ашигт малтмалын ордын ордын нөөцийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж холбогдох дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх зэрэг болно.

Дээрх үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төлүүлдэг байсныг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын дугаар тушаалаар хүчингүй болгосон байх тул үйлчилгээний хөлсийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.