Нийслэлийн эрүүл мэндийн газраас ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээнд хамрагдах цэгүүдийн байршлыг ирүүлэхдээ өмнө нь Шуурхай штабт ирүүлсэн цэгүүдийн тоо, нэг цэгт хамрах ажилчдын тоонд өөрчлөлт оруулсан тул бид шинжилгээ өгөх хуваарийг дахин өөрчилж байна.  

                Ажилчдын PCR шинжилгээг 01 дүгээр сарын 16 болон 17-ны өдрүүдэд авах болсон. Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт амьдардаг ажилчдын шинжилгээг тухайн дүүргүүд дээр нь авах болсон тул, зөвхөн 01 дүгээр сарын 16-ны өдөр эдгээр дүүргийн харьяат ажилчид дүүргийнхээ шинжилгээ авах цэг дээр очиж шинжилгээгээ өгнө.

               Бусад ажилчид нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийслэл дэх 6 цэгт хуваарийн дагуу очиж шинжилгээнд хамрагдах болсныг мэдэгдэж байна.  Нийслэлд шинжилгээ авах цэгүүд 01 дүгээр сарын 16-ны өдөр 09:00-13:00, 14:00-17:00 цагт, 01 дүгээр сарын 17-ны өдөр 09:00-13:00 цагт ажиллана.  

                Нэг хүний шинжилгээний төлбөр 82,370,0 төгрөгөөр тогтоогдсон байна. Одоогоор дүүргүүдийн эрүүл мэндийн цэгүүдэд төлбөр төлөх дансны мэдээллийг ирүүлээгүй байх тул дараагийн мэдээлэлд хүргүүлнэ.  

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ