Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасны дагуу Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, хамтран зохион байгуулж байна.

Зорилго:

Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, шинжилгээний ажлыг чанар, үр бүтээлтэй гүйцэтгэх, газрын тос, геологи-хайгуулын ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр ашигт малтмал, газрын тосны орд нээх, уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын болон хүнд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, нээлттэй, ил тод байх, хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх явдлыг урамшуулан дэмжихэд оршино.

Болзол хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг дараах номинациар шалгаруулна

Үүнд:

  1. Геологийн судалгааны шилдэг байгууллага
  2. Геологи-хайгуулын шилдэг компани
  3. Тэргүүний хөрөнгө оруулагч
  4. Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч
  5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч
  6. Тэргүүний нөхөн сэргээгч
  7. Шилдэг зураг төсөл боловсруулагч
  8. Шилдэг туслан гүйцэтгэгч
  9. Шилдэг ханган нийлүүлэгч

Шалгаруулах үзүүлэлт:

Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасан шалгаруулах үзүүлэлтийн дагуу явуулна.

Бүрдүүлэх материал:

  1. Шалгаруулалтад оролцох тухай албан бичиг
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Байгууллагын танилцуулга
  4. Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын илтгэх хуудас, холбогдох нотлох баримт материал /Фото зураг, видео бичлэг хавсаргаж болно./
  5. Тухайн аймаг, сумын байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон татварын байгуллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны шалгаруулатад оролцохыг дэмжсэн албан бичиг

Хугацаа:

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэгт нэр дэвшигч нь дээрх материалыг 2 хувь үйлдэн 2020 оны 12-р сарын 18-ны өдрийн 17:30 цагаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын zolzaya.p@mrpam.gov.mn хаягаар ирүүлнэ.

Шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.

Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг:

Барилгачдын талбай-3,

Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,

Чингэлтэй дүүрэг,

Ашигт малтмал, газрын тосны газар, 400 тоот

Ш/х-38, Улаанбаатар 15170,

Монгол улс

Утас: 976-51-263709

Мэйл хаяг: zolzaya.p@mrpam.gov.mn