ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ, ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ҮЗВЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2020 оны 10 дугаар сарын 13