Үйлчилгээний хөлс буцаан олгох тухай

Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар тушаалыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлс /500,000.00 төгрөг/-ийг 2015-2016 онд  АМГ/хуучнаар/-ын Төрийн сан банкан дахь 900018003 /тухайн үеийн/ дансанд,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 161 тоот тушаалыг үндэслэн үйлчилгээний хөлс /1,000,000.00 төгрөг/-ийг АМГТГ-ын Төрийн сан банкан дахь 100900000752 тоот дансанд 2017 онд тус тус хураан авч, улсын төсөвт төвлөрүүлсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас 2016-2017 онд явагдаагүй бөгөөд УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох эрх зүйн зохицуулалт хүчингүй болсон.

Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлс төлсөн боловч тухайн үйлчилгээг аваагүй /цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцож, хандалт хийгээгүй/ аж ахуйн нэгж, байгууллагууд төлбөрөө буцаан авах хүсэлтээ доорх материалын хамт ирүүлнэ үү.

Үүнд:

  1. Албан бичиг
  2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  3. Тухайн аж ахуйн нэгжийн төгрөгийн дансны дугаар
  4. Үйлчилгээний хөлс төлсөн баримт

Тайлбар: АМГТГ-аас дээрх журмаар аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, үйлчилгээний хөлсийг буцаан олгохдоо нэгдсэн журмаар Сангийн яамны Төрийн сангийн газраар дамжуулан шийдвэрлэж байгаа болно.

Мөн "Монгол банк"-наас өгсөн чиглэлийн дагуу "Төрийн сан банк"-наас гүйлгээ хийхэд аж ахуйн нэгжүүдийг (ХХК) - г тэмдэглэгээг бичихгүй байхыг анхааруулж байна. 

Иймд  "Компанийн нэр" ХХК  тохиолдолд "Компанийн нэр" ХХК  -ийг тухайн данс нээсэн банканд очиж хасуулах шаардлагатай байна. Иймд ХХК тэмдэглэгээг тухайн  банканд хасуулаагүй тохиолдолд нэр данс зөрүү үүсэж төлбөр шилжихгүй болохыг анхаарна уу.

/Лавлах утас: 263702 ,263942/

АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Кадастрын хэлтэс