Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ӨРГӨДЛИЙГ КАДАСТРЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ АШИГЛАН БҮРТГҮҮЛЭХ сургалтыг өргөдөл гаргахыг хүссэн ААН-үүд болон сонирхсон хуулийн этгээдэд зориулан явуулна.

Сургалт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн /Лхагва гараг/ 16:00-17:30, 8 дугаар сарын 10-ны өдрийн /Пүрэв гараг/ 14:00-16:00 цагуудад Засгийн газрын 11 дүгээр байр /хуучнаар Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ялалтын талбайн зүүн талд/ Хурлын зааланд болно.

Жич: Сургалтанд оролцох хүмүүс биеийн байцаалтаа авчирч ирнэ үү.

Харилцах утас: 51-263923, 51-263942

Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 78 үг (603 тэмдэгт)
Уншсан: 13446
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2017-08-09 00:00:00
Хуваалцах