“Төмөр замын зүүн коридор: Бүс нутаг ба Уул уурхайн хөгжил” уулзалт-зөвлөгөөн

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын Зүүн коридорын төслийг хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-иас Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан “Төмөр замын зүүн коридор - Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.  

Иймд энэхүү зөвлөгөөнд Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбогдох утас: 99211071, 70006622, 70106655

 “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 zarlal.jpg 379.8 KB image
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 120 үг (939 тэмдэгт)
Уншсан: 4230
Хавсралт: 1 файл
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2018-01-15 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 01:01:45
Хуваалцах