Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадам зохион байгуулагдахтай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уулын үйлдвэрийн тогтвортой байдлыг ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2026 оны 07 дугаар сарын 03

Эх сурвалж

Уул уурхайн хэлтэс 

Төлөвлөгөө, тайлангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Д.Сэрээтэр

Утас:51-263949

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 104 үг (859 тэмдэгт)
Уншсан: 74
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-07-03 11:15:09
Шинэчилсэн: 2026-07-03 11:17:58
Хуваалцах