Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 03  дугаар  сарын 15-ны өдрийн 15 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

  1. Талбайн код: СШ 32-1

Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг 3769.96 га бүхий Их Сэртэн уул нэртэй талбай

  • Голден гроуз айбекс ХХК

2.  Талбайн код: СШ-32-2

Өвөрхангай аймгийн Тарагт, Баянгол, Төгрөг, Гучин ус сумдын нутаг 31611.47 га Ташгай нэртэй талбай

  • Баян хөх толгой ХХК

3. Талбайн код: СШ-32-3

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 1256.76 га бүхий Айраг толгой нэртэй талбай

  • Тайжийн буян ХХК

4. Талбайн код: СШ-32-4

Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутаг 8313.13 га бүхий Цагаан айраг уул нэртэй талбай

  • Үнэн бэх ХХК

5. Талбайн код: СШ-32-5

Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутаг 4114.7 га бүхий Эмтийн цагаан толгой нэртэй талбай

  • Галзоо хан ХХК
  • Ричмайнинг ХХК

6. Талбайн код: СШ-32-6

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг 6695.77 га бүхий Баян хушуу нэртэй талбай

  • Хөх бүрдний эх ХХК
  • Голден хилл ХХК

7. Талбайн код: СШ-32-7

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг 3486.61 га бүхий Хулман нуур нэртэй талбай

  • Жеммери констракшн ХХК
  • Акс капитал групп ХХК

8. Талбайн код: СШ-32-8

Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг 3306.27 га бүхий Чулуут нэртэй талбай

  • Мөнхдалай энержи ХХК
  • Гэгээн саруул ХХК

9. Талбайн код: СШ-32-10

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг 4378.07 га бүхий Төөнхий-ухаа нэртэй талбай

  • Мөнхдалай энержи ХХК
  • Лиебромотор ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС

Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 272 үг (1835 тэмдэгт)
Уншсан: 3550
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2019-03-14 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:56
Хуваалцах