"Монголын геологи, хайгуул-2016" VIII чуулга уулзалт

“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, АМГ, ГТГ, МХЕГ, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд 2009 оноос хамтран зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт 2016 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Корпорейт Конвеншн Төвд 8 дахь удаагаа зохион байгуулагдах болсоныг Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Геологи-эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, стрүктүр, ашигт малтмал-металлогени, ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын аргачлал ба үр дүн, гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн илтгэл хэлэлцүүлгүүд энэ удаагийн чуулга уулзалтаар хийгдэнэ. 

Геологи, эрдэс баялгийн салбарын мэргэжилтэн, бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 2016-01-29-1.jpg 190.6 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 94 үг (790 тэмдэгт)
Уншсан: 3216
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:00
Хуваалцах