“Монгол улсын эрдэс баялгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

 

Монгол улсын Ашигт малтмалын газар (АМГ) болон ХБНГУ-ын Холбооны Гео шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэн (БГР)-тэй хамтран хэрэгжүүлэх Монгол улсын эрдэс баялгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны төслийн гэрээнд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Германы улсын талаас БГР-ийн төслийн удирдагч Ролф Муфф нар гарын үсэг зурлаа.

Уг төслийг ХБНГУ-ын Засгийн газраас 1,6 сая еврогоор санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн зорилго нь Монгол улсын эрдэс баялгийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан мэдээллээр хангахад АМГ-н чадамжийг дээшлүүлэхэд оршино.

Монгол улсын эрдэс баялгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн уг төсөл нь тодорхой ашигт малтмалийн хайгуул, олборлолт, боловсруулах болон зах зээлд гаргахад стратегийн болон эдийн засгийн судалгаа хийх, эрдэс баялагийн салбарын хөрөнгө оруулалтийг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын ордуудын үнэлгээ хийх, мөн байгууллагын ажилтнуудыг мэргэжил аргазүйн мэргэшүүлэх сургалтанд хамруулж мэдээллийн нэгдсэн системтэй болох ажлуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх юм.

Төслийг ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (БГР) болон Монгол улсын Ашигт Малтмалын Газар (АМГ) хамтран 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 2014-09-04-1.jpg 288.4 KB image
2 2014-09-04-2.jpg 286.5 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 165 үг (1323 тэмдэгт)
Уншсан: 3348
Хавсралт: 2 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2014-09-04 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:39
Хуваалцах