“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт 2023.05.05-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа.

Эрдэс баялгийн салбараас орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаар судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгөөр илтгэгчид төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, уул уурхайн ил тод байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг оролцогчид хөндөн ярилцлаа.

Өдөрлөгт Улаанбаатар хотоос болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн нийт 400 орчим төлөөлөгч оролцлоо.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 1.jpg 227 KB image
2 2.jpg 155 KB image
3 3.jpg 241.4 KB image
4 4.jpg 251.9 KB image
5 5.jpg 296.8 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 106 үг (852 тэмдэгт)
Уншсан: 2111
Хавсралт: 5 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2023-05-09 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 00:47:26
Хуваалцах