“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” баруун бүсийн өдөрлөг Улаангом хотод эхэллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа “Хариуцлагатай уул уурхай” уулзалт, өдөрлөг аймгийн Улаангом хотод эхэллээ.

Тус арга хэмжээнд баруун бүсэд хамаарах Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд оролцож байна.

Уулзалтаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, хяналтын байгууллагууд болон иргэд хариуцлагатай байдал, аюулгүй ажиллагаа хамгийн чухал байгааг онцлон хэлэлцэж байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэндээс илүү үнэтэй ашиг сонирхол, үйл ажиллагаа гэж байх ёсгүйг оролцогчдод сануулж, уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал зүйл гэдгийг онцоллоо.



Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 111 үг (840 тэмдэгт)
Уншсан: 39
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-05-29 14:38:35
Хуваалцах