Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна
2017-08-27 00:00:00
Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичгээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах” тухай мэдэгдэл ирүүлсэн тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.
АМГТГ