Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
2013-01-21 00:00:00
Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтын дагуу ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тайлан гаргаж ирүүлдэг ОҮИТБС-ын Маягт-1, 2 нь ҮСХорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/3/1 тоот тушаалаар шинэчлэгдлээ.
Иймд 2012 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа шинэчлэгдсэн маягтын дагуу гаргаж ОҮИТБС-ын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хуулийн хугацаанд буюу 1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ үү.
Хоцорсон болон тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцох болно.
ОҮИТБС-ын 1-р маягт энд дарж татаж авна уу.
ОҮИТБС-ын 1-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.
ОҮИТБС-ын 2-р маягт энд дарж татаж авна уу.
ОҮИТБС-ын 2-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.
Хавсралт файлууд
| # | Файл | Хэмжээ | Төрөл |
|---|---|---|---|
| 1 | Web OUITBS mayagt 1.xls | 68.5 KB | application |
| 2 | Mayagt_1_zaavar_last (1).pdf | 196.6 KB | application |
| 3 | Web OUITBS mayagt 2.xls | 73.5 KB | application |
| 4 | Mayagt_2_zaavar_last (1).pdf | 125.3 KB | application |