Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд санал, хүсэлтээ онлайнаар өгөх боломжтой боллоо
2013-05-17 00:00:00
Ашигт малтмалын газрын алба, хэлтэс, албан хаагчдын үйл ажиллагааны талаарх Таны гаргасан санал хүсэлтийг хуулийн дагуу нягтлан хянах, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашид гаргахгүй байх чиглэлээр sanal@mram.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой боллоо. Санал, хүсэлт, гомдлыг Хяналт Шинжилгээ Үнэлгээ, Статистик Мэдээллийн Хэлтэс хүлээн авах бөгөөд хуулийн хугацаанд хянан хариу өгөх болно.
Анхаарах зүйлс: Хүсэлт гаргагч өөрийн нэр, холбоо барих утас болон холбогдох асуудлыг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Хяналт Шинжилгээ Үнэлгээ, Статистик Мэдээллийн Хэлтэс
Утас: 263936, 263706