Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3 дахь хэсэг, Тагнуулын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1196 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн А/112 тоот тушаалыг үндэслэн:

  • Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон 49ш /Хавсралт 1/ геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргаж,
  • ОХУ-ын Росгеофондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70ш /Хавсралт 2/ тайланг Геологийн баримтын төвд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулах шийдвэр гаргаж, дижитал файлаас цаасан дээр буулгаж үйлчилгээнд гаргах бэлтгэл ажил хийгдэж байна.

Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 xabsralt1.pdf 62.5 KB application
2 xabsralt2.pdf 88.7 KB application
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 111 үг (793 тэмдэгт)
Уншсан: 4197
Хавсралт: 2 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:49
Хуваалцах