Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
2012-11-06 00:00:00
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан бүх салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уламжлалт уралдааныг зарлаж байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:
Уралдаанд оролцоход мэргэжлийн чиглэл хамаарахгүй, эрдэм шинжилгээний бүтээл нь гагцхүү уул уурхайн салбарын хөгжилд нэмэр болохуйц байвал зохино.
Бүтээлийг arial фондоор бичсэн А-4 цаасан болон электрон хэлбэрээр 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хүлээн авна. Лавлах утас: 263934
Шилдэг бүтээлийн шалгаруулалт:
Шилдэг бүтээлийг шалгаруулах ажлын хэсэг ирүүлсэн бүтээлүүдээс 10 бүтээлийг шалгаруулж 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулах “Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур-II” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлаар хэлэлцүүлж бага хурлын төлөөлөгчдийн саналаар байр эзлүүлж дараах урамшууллыг олгоно:
Шилдэг бүтээлийн шагнал:
Нэгдүгээр байр 1 5 000 000₮, өргөмжлөл
Хоёрдугаар байр 1 3 000 000₮, өргөмжлөл
Гуравдугаар байр 1 1 000 000₮, өргөмжлөл
Тусгай шагнал 7 тус бүр 200 000₮, өргөмжлөл
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг эргүүлэн олгоно.
Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс
“Алтайн хүдэр” ХХК