ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 11 дүгээр хуралдаан
2022-11-18 00:00:00
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт цахимаар эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
|
№ |
Төслийн нэр |
ААН |
|
1 |
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших “Бор худаг”-ийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл |
Импайр гоулд майнинг ХХК |
|
2 |
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Хотгор” нэртэй чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 |
Секэр ресорсус монголиа ХХК |
|
3 |
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших “Хулстайн” нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл |
МИМС ХХК |
|
4 |
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Эмээлт хэсэг даваа” нэртэй барилгын чулууны ордын ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл |
Эмээлт куорри ХХК |
|
5 |
Улаанбаатар хотын Налайх дүүрэгт орших "Зуун модны элс" нэртэй элсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 |
Ай эф соонс ХХК |
|
6 |
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Дунд бөхөг” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Хонгор холдинг ХХК |
|
7 |
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Жаргалант” нэртэй хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Хасдаваа ХХК |
|
8 |
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Ташгайн” нэртэй элсэн чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 |
Тэгштплант ХХК |
|
9 |
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Жаргалант уул” нэртэй бал чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Цанзирунли ХХК |
|
10 |
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших “Адаг”-ийн хайлуур жоншны ордын 2-р хүдрийн биетийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
|
Монголросцветмет ТӨҮГ |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ