Баяр наадмын мэндчилгээ

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2226, Их Монгол  улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг  нийт наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн,  Монгол орон минь дэвжин дээшлэхийн  ашдын ерөөлийг  баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Хурсан олон та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 NAADAM.jpg 208.1 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 79 үг (531 тэмдэгт)
Уншсан: 30751
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2017-07-10 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 00:47:25
Хуваалцах