Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг явагдаж байна

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН  ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж санал авах хэлэлцүүлэг эдгээр өдрүүдэд буюу 2023 оны 3 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд явагдаж байна. Санал авах хэлэлцүүлэг танхимаар болон цахимаар явагдана.
Хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва үг хэлж, мөн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 150 орчим төлөөлөгчид оролцож байна.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 597B9C02-221D-4DF4-9248-B1362EC71E68.jpeg 357.2 KB image
2 A6FBFAAC-24F1-42EF-A2A9-AD24C46ED92F.jpeg 244.1 KB image
3 64BA59AF-29EB-4AC6-9795-DC5165724334.jpeg 379.1 KB image
4 5FC97233-50AB-4170-AFBC-8E95ED67DDEE.jpeg 351.8 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 95 үг (734 тэмдэгт)
Уншсан: 2240
Хавсралт: 4 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2023-03-09 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 01:01:46
Хуваалцах