АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Рэдвулкан” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Ар наймганы доод хэсэг” нэртэй 163.72 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015479 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт, талбайн нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлээгүй, уурхайд ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой хохирол учруулсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.6.3 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 281 дүгээр шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж

АМГТГ, Кадастрын хэлтэс

Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Тэмүүлэн

Утас:51-263942

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 150 үг (1176 тэмдэгт)
Уншсан: 212
Төрөл: Зарлал
Нийтэлсэн: 2026-06-04 08:24:16
Шинэчилсэн: 2026-06-04 14:21:28
Хуваалцах