Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй билээ.

ОҮИТБС-ын 2018 оны тайланг 2019 оны 3-р сарын 31 хүртэл “Цахим тайлагнал”-ын  системээр хүлээн авч байгаа тул дурдсан аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар гаргацгаана уу. Цахим тайлангийн системийн хаяг http://tailan.eitimongolia.mn Цахим тайлангийн системийн гарын авлагыг  http://www.eitimongolia.mn/manual хуудаснаас авна уу.

Монголын ОҮЗСТ-ын ажлын алба

Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж,
Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525
Факс: +976-70110155


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 Untitled-1.jpg 156.2 KB image
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 125 үг (981 тэмдэгт)
Уншсан: 2600
Хавсралт: 1 файл
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2019-02-25 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:55
Хуваалцах