Ашигт малтмал, газрын тосны газар БНХАУ-ын Геошинжлэх ухааны их сургуультай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Ашигт малтмал, газрын тосны газар нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Геошинжлэх ухааны их сургуультай геологи, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, богино болон урт хугацааны сургалт, дадлагажих хөтөлбөрүүдийг зохион байгуулах, мөн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн инженерчлэл, салбарын эдийн засаг, геологийн судалгаа, хайгуулын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.Түүнчлэн геологи, уул уурхайн мэдээллийг нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 106 үг (928 тэмдэгт)
Уншсан: 65
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-27 07:54:04
Хуваалцах