Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оны 12 дугаар сарын 01-ний  дотор ирүүлнэ үү.

Хэрэв дараа жил үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд АМГТГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх хүлээн авах заавар”-ын 4.2-т заасны дагуу “Х” төлөвлөгөөг ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 84 үг (600 тэмдэгт)
Уншсан: 2158
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2023-12-01 00:00:00
Хуваалцах