АМГТГ-д БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорациас лабораторийн зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
2018-11-27 00:00:00
Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци хооронд байгуулсан “Санамж бичиг”, “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Уул уурхай, газрын тосны төв лабораторид буцалтгүй тусламж хэлбэрээр нүүрсний шинжилгээний илчлэг тодорхойлох 2 ширхэг, хүхэр тодорхойлох 1ширхэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, лабораторийн шинжээчдэд 3 өдрийн сургалт зохион байгуулан дадлагажууллаа.

Энэ арга хэмжээнд АМГТГ-ын орлогч дарга М. Энхжаргал, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын мэргэжилтэнүүд, МИРЕКО Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ён Гюү Хүн, БНСУ-ын ЭСЯ-ны Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний асуудал хариуцсан Аташе Пах Хон Жин, БНСУ-ын КОТРА Улаанбаатар Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга Жон Вон Жүн, Орлогч дарга И Ү Жү, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци МИРЕКО-ын Глобал хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ким Так Хён, мэргэжилтэн Жу Ми Сун, Ким Чан Жү нар оролцлоо.
Хавсралт файлууд
| # | Файл | Хэмжээ | Төрөл |
|---|---|---|---|
| 1 | 2018-11-27-1.jpg | 210 KB | image |
| 2 | 2018-11-27-2.jpg | 224.7 KB | image |