АМГТГ-аас Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2019 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталлаа

Монгол улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2019 оны жилийн уулзалт 2018.12.13-12.14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус уулзалтанд БНХАУ-ын газрын тосны корпораци Синопек групийн гадаад хамтын ажиллагааны дарга Кон Зичао, мөн тус улсын газрын тосны Доншен групп компанийн дарга Ли Шинь, Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн ерөнхий захирал Сун Юнчан болон бусад албаны төлөөллүүд хүрэлцэн ирж, тус компанийн 1997 оны БХГ-т талбайд 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, санамж бичгийн хэрэгжилт, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцээд, 2019 онд хийж гүйцэтгэх хөтөлбөр, санамж бичигт АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар холбогдох хэлтэс, мэргэжилтэнүүдийн хамт хоёр талаас баталгаажууллаа.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 IMG4444.jpg 685.8 KB image
2 IMG3333.jpg 835.4 KB image
3 IMG1111.jpg 841.8 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 116 үг (884 тэмдэгт)
Уншсан: 5102
Хавсралт: 3 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2018-12-14 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:53
Хуваалцах