“Ашигт малтмалын тухай” хуулийн 42.1-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх” гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу орон нутгийн захиргааны байгууллагатай байгуулан ажиллаж байгаа гэрээний талаарх мэдээллээ 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээний загвар батлах тухай” 179 дүгээр тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний загвар”-ыг хавсаргав.

Засгийн газрын тогтоолыг татаж авах

Холбоо барих: Мэргэжилтэн Ч.Хэрлэн

Утас: 51-263934,

И-мэйл: kherlen.ch@mrpam.gov.mn

Ашигт малтмал, газрын тосны газар

 Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 Oron nutagtai hiih zagvar geree (1).pdf 99.7 KB application
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 112 үг (897 тэмдэгт)
Уншсан: 4678
Хавсралт: 1 файл
Төрөл: announcement
Нийтэлсэн: 2017-03-28 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-13 16:07:57
Хуваалцах