Уурхайчдын өглөө арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс сар бүр ашигт малтмалын салбараар төрөлжүүлэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийхээр төлөвлөн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн дунд “Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монгол нүүрс ассоциаци, Эрчим хүчний яам болон нүүрс олборлогч 28 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Тус уулзалтаар:

- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны, Хүнд үйлдвэрийн газрын дарга М.Мэндбаяр “Аж үйлдвэрийн салбар”-ын талаар

- Ашигт малтмал, газрын тосны газрын, Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст “Нүүрсний салбарын өнөөгийн байдал”-ын талаар

- Ашигт малтмал, газрын тосны газрын, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч, техникийн менежер У.Солонго “Уул уурхай, газрын тосны төв лабораторийн” талаар мэдээлэл

- EV Fonword LLC үүсгэн байгуулагч Б.Элбэгзаяа “Ногоон технологийн хөгжил”-ийн талаарх танилцуулгыг тус тус танилцуулж оролцсон.

Мөн тус уулзалтаар доорх асуудлуудыг хэлэлцсэн

Үүнд:

- Ханги Мандал болон Булган боомтуудад нүүрсний лаборатори барьж байгуулах;

- Орон нутгийн иргэдэд геологи, хайгуулын ажлыг сурталчилж таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах;

- Эдийн засгийн хувьд ашигтай төслийг төр ажиллах нөхцөлөөр хангах;

- Төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон цахим системийн уялдааг сайжруулах;

- Орон нутгийн төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр анхаарах;

“Уурхайчдын өглөө” уулзалтаар нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын санал авч, боломжтой асуудлыг хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд шийдвэрлэж, бусад асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо. Цаашид энэхүү “Уурхайчдын өглөө” уулзалтыг төмөр, өнгөт металл олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулах болно.








Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

2026-03-13

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 262 үг (2123 тэмдэгт)
Уншсан: 33
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-13 15:10:00
Шинэчилсэн: 2026-03-13 15:37:03
Хуваалцах