Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс санаачлан сар бүр ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсний дагуу 2026 оны 1 дугаар сарын 14-ний өдөр жонш олборлогч аж ахуй нэгжүүдтэй  “Уурхайчдын өглөө” ээлжит уулзалтыг зохион байгуулаа.


Энэ удаагийн уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл,  Уурхайн хэлтсийн алба хаагчид болон зарим газар, хэлтсийн дарга нар болон жонш олборлогч 28 аж ахуй нэгжийн төлөөллийг урьж оролцуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. 

Тус уулзалтаар:

-       АМНАТ-ыг хэт өндөр тооцож жоншны компаниудад дарамт болж байгаа тухай;

-       Жонш чухал ашигт малтмалд ороод байгаа учраас тодорхой бодлого боловсруулах шаардлага үүсээд байгаа талаар;

-       Орон нутгийн эсэргүүцэл үйл ажиллагаа явуулахад бэрхшээл болж байгаа талаар;

-       Төрийн байгууллагууд бичиг баримт шийдвэрлэхдээ хугацаа алддаг;

-       Вагоны олдоц муутай байгаа тухай;

-       Гадаадын хөрөнгө оруулалт олоод ирэхээр улс төрийн тогтворгүй байдлаас болж татгалздаг;

-       Орон нутаг хайгуул хийлгэхээ больсон байнгын дарамттай байгаа талаар

-       Багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулахаар бүх шатандаа ашиг сонирхол ярьдаг;

-       Түлшний хязгаарлалтад өртөж байгааг анхаарах;

-       Төрийн хяналт шалгалтыг шударгаар нийтэд нь хийдэг байх тухай

-       Бичил уурхайтай холбоотой стандарт бус олборлолт үнэхээр хэрээс хэтрээд байгаа тухай

-       Хил гаалиар гарал үүсэл нь тодорхой жонш гаргаад байгаа тухай;

-       Орон нутагтай хамтран ажиллах гэрээ хийхэд аймаг, сум, баг хүртэл гэрээ хийж байгаа гэх мэт олон асуудлыг хөндлөө.


 

Жонш олборлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын санал авч, боломжтой асуудлыг хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд шийдвэрлэж, бусад асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.

 

“Уурхайчдын өглөө” уулзалтыг ашигт малтмалын төрлөөр нь ангилан төрөл тус бүрд 20-40 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж сард нэг удаа Чингис Хааны музейн 1 давхарт байрлах Muse coffee shop-д зохион байгуулах юм.

 

 

 

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС





Эх сурвалж:
Уул уурхайн хэлтэс
Дэд бүтэц, туслан гүйцэтгэгч хариуцсан мэргэжилтэн  Б.Баярбилэг

Утас:  51-263784

2026-01-14