Шатдаг хийн аюулгүй ажиллагаа “Gas Safety 2025” хоёр дахь шатны сургалтыг зохион байгууллаа
Ашигт малтмал, газрын тосны газар нь БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “KGS” болон Мэдээлэл, технологи, үйлдвэрлэлийг дэмжих үндэсний агентлаг “NIPA”-тай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шатдаг хийн аюулгүй ажиллагаа “Gas Safety 2025” хоёр дахь шатны сургалтыг зохион байгуулав.
Энэхүү сургалтанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш ХХК зэрэг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн 60 орчим албан хаагчид хамрагдаж, шатдаг хийн аюулгүй ажиллагааны талаар БНСУ-ын мэргэжлтнүүдээс мэдлэг мэдээллийг солилцож, туршлага судлав.
Эх сурвалж: Газрын тосны бүтээгдэгхүүний хэлтэс Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн Б.Тогтохмаа
Утас:51-263915