Уул уурхайн бага хуралд оролцож байна

            Хятадын Олон улсын уул уурхайн 27 дугаар бага хурал (China International Mining Conference and Expo) 2025 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдож байна. Олон улсад үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ хурдацтай өөрчлөгдөж, уул уурхайн салбар шинэ хөгжлийн үе шатанд шилжиж байгаа энэ цаг үед  шилжилтийн гол хандлагыг тодорхойлсон Хятадын Уул уурхайн хурал, үзэсгэлэн “Харилцан нэгдэж, хамтран холбогдож, бүгдээрээ бүтээж, хамтдаа хүртье” уриан дор Тяньжин хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын төлөөлөгчид тус арга хэмжээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Тус арга хэмжээг БНХАУ-ын Байгалийн баялгийн яам, Тяньжин хотын Ардын Засгийн газар болон Хятадын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 40 гаруй улс орон, бүс нутгийн 10 мянга орчим төлөөлөгч хүрэлцэн иржээ. Уул уурхайн бага хурал нь нийт 4 дээд түвшний форум, 1 үндсэн хуралдаан, 16 сэдэвчилсэн хэлэлцүүлэг, 8 улсын танилцуулах арга хэмжээнээс бүрдэж байна. Үзэсгэлэнгийн хувьд зохион байгуулагдсан цагаасаа хойш хамгийн том хэмжээтэй буюу 50,000 м2 талбайг хамарч, 27 улс болон бүс нутгийн 500 орчим компани оролцож, уул уурхайн тоног төхөөрөмж, геологийн судалгааны арга хэрэгсэл, олборлолтын технологи, тоног төхөөрөмж, ногоон уул уурхайн шийдлийг танилцуулж байна. Олон улсын бага хуралд АМГТГ-аас 6 төлөөлөгч оролцож байна.



Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан  Б.Мөнхцэцэг

Утас: (51)263922

2025-10-24