Чадавхижуулах сургалтад хамрагдлаа

БНХАУ-ын Чангша Хотод 2025 оны 10 дугаар сарын 13 - наас 18 өдрүүдэд СКІС / Changsha Kaiyuan Instrument Co., Ltd / компаниас 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “Нүүрсний шинжилгээний арга аргачлал, орчин үеийн тоног төхөөрөмж” сэдэвт сургалтад Уул уурхай газрын тосны төв лабораторийн мэргэжилтэн албан хаагчид хамрагдлаа.

CKIC-ийн гадаад хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн 80 гаруй оронтой хамтран ажилладаг бөгөөд тус сургалтад Австрали, Африк, Индонез, Малайз, Монгол, Солонгос, Сербья, Вьетнам гэсэн 8 улсын 50  гаруй мэргэжилтэн албан хаагчид оролцож, нүүрсний шинжилгээний олон улсын стандартууд ( ISO, ASTM, GB/T ), хэмжилзүйн нарийвчлал, багажийн хэрэглээний талаар практик мэдлэг олгосон лабораторийн чанарын хяналт, итгэмжлэлийн шаардлагыг хангах чиглэлд туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.


Эх сурвалж
Уул уурхай, газрын тосны төв лаборатори
Нүүрсний шинжилгээ хариуцсан ахлах шинжээч /техникийн менежер/   У.Солонго

Утас: 70188122

2025-10-24