Бүх нийтээр мод тарих өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”, тариалсан мод, бут сөөгийг арчлан хамгаалах арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын хамт олон “Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-аас буйлс нийлүүлж, Налайх дүүргийн ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тарьж байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож ажиллав.

Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан  Б.Мөнхцэцэг

Утас: (51)263922

2025-10-22