Уул уурхайн залуучуудын чуулган боллоо

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хамтран зохион байгуулсан Уул уурхайн салбарын залуучуудын чуулган 2025 оны 10-р сарын 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.Чуулга уулзалтанд уул уурхайн салбарын оюутан залуучууд тус салбарт ажиллаж буй мэргэжилтүүд, хувийн хэвшлийн төлүүллүүд оролцож, Уул уурхайн өнөөгийн байдал, уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, тавигдаж буй зорилго, зорилтын талаар илтгэл сонсож, асуулт асууж, харилцан санал бодлоо солилцов.Уул уурхайн салбарын залуучуудын чуулганд АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст оролцож, “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал”сэдвээр илтгэл тавилаа.
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Б.Мөнхцэцэг
Утас: (51)- 263922
2025-10-14