Шатдаг хийн аюулгүй ажиллагаа “Gas Safety 2025” сургалтыг зохион байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газар нь БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “KGS” болон Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үндэсний агентлаг “NIPA”-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шатдаг хийн аюулгүй ажиллагаа “Gas Safety 2025” сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монополын эсрэг газар, Стандарт, хэмжил зүйн газар, Тээврийн цагдаагийн алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Таван толгой түлш ХХК зэрэг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн 60 орчим албан хаагчид хамрагдаж, шатдаг хийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг мэдээллийг авч, БНСУ-ын мэргэжлитнүүдээс туршлага судлав.


Эх сурвалж
Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс
Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн  Б.Тогтохмаа

Утас: (51)263915
2025-05-01