Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын хийн түлшний холбооны төлөөллүүд БНСУ-д ажлын айлчлал хийв

        Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын хийн түлшний холбооны төлөөллүүд 2025 оны 4 дүгээр сарын 08 аас 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад Суугаа Элчин Сайдын Яам, БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци, Газрын тосны чанар, хангамжийн газрын удирдлагуудтай уулзав.

      Айлчлалаар Монгол Улсын хийн түлшний салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сайжруулахад ахиц дэвшил гаргах, улмаар хийн аюулгүй байдлыг хангахад чухал алхам болохыг монгол, солонгосын мэргэжлийн байгууллууд дүгнэж байна.

        Цаашид хоёр улсын хоорондын шатдаг хийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр бүх түвшинд хийн түлшний зөв мэдлэг, мэдээлэл олгох, дадлагажуулах, мэргэшүүлэх, шатдаг хийн хангамж, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналтын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэв.

Эх сурвалж

Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс
Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн Б.Тогтохмаа

Утас: (51)263915
2025-04-18