Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч цахим системд VPN төхөөрөмжийг ашиглан дараах хаягаар хандан хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаарыг цахимаар олгох системд нэвтэрнэ. www.login.mram.gov.mn 

Та цахим систем дэхь "Байгууллагын регистрийн дугаар" гэсэн цонхонд тухайн аж ахуйн нэгжийн регистрийн дугаарийг, "Нууц үг" гэсэн цонхонд байгууллагын регистрийн дугаарын араас залгуулан VPN төхөөрөмжийн серийн дугаарын сүүлийн 4-н оронтой тоог оруулах бөгөөд "Төхөөрөмжийн нууц үг" гэсэн цонхонд VPN төхөөрөмжийн ногоон гэрэлтэй товчийг дарж программчилсан нууц үгийг оруулан системд нэвтэрнэ. 

Жич: "Төхөөрөмжийн нууц үг" гэсэн цонхонд курсорыг авчирсаны дараа VPN төхөөрөмжийн ногоон гэрэлтэй товчийг дарна уу!