Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурдсан талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг  зарлаж, оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна.

Солбилцолыг энд дарж татаж авна уу.

Сонгон шалгаруулалт нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий талбайд зарлагдана. Үүнд:

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

Сум

1.

Улаан дов

350.84

Дундговь

Гурвансайхан

2.

Элст

647.65

Завхан, Увс

Ургамал, Цагаанхайрхан

3.

Олон аарагт

9147.42

Дорноговь

Мандах

4.

Зүүн далан

554.87

Дорноговь

Даланжаргалан

5.

Улаан Өндөр

1046.26

Хэнтий

Жаргалтхаан

6.

Баян

19555.34

Өмнөговь

Баян-Овоо

7.

Баянхонгор-2

1906.47

Баянхонгор

Шинэжинст

8.

Алтан

4735.24

Дорнод

Халх гол

9.

Суварга

219.98

Дорноговь

Мандах

10

Бор чулуу

1414.21

Дорноговь

Даланжаргалан

11

Өргөн

32796.9

Дорноговь

Алтанширээ, Өргөн

12

Алтан

10063.23

Дорноговь

Алтанширээ, Өргөн

13

Нарийн нуруу

16644.81

Баян-Өлгий

Бугат, Буянт, Сагсай

Сонгон шалгаруулалт зарлах талбайн солбицол, болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудаснаас (www.mram.gov.mn) авна уу. Мөн Ашигт малтмалын газраас авч болно.

Үнэлгээний баримт бичгийн иж бүрдэл, босго үнийн талаарх мэдээллийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250.000 төгрөгөөр худалдан авна.  

Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 309 тоот өрөөнд Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох саналыг  сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг 30 минутад Ашигт малтмалын газрын хурлын танхимд нээнэ.

 Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй нь сонгон шалгаруулалтад оролцох саналыг  нээхгүй байх үндэслэл болохгүй.

Ирүүлсэн саналыг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын тусгай журам, энэхүү үнэлгээний баримт бичигт заасны дагуу сонгон шалгаруулах  комисс үнэлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хаяг: Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмалын газар 309 тоот өрөө, Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга, утас 263704

Сонгон шалгаруулалтад оролцогч нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу  саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 

    • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт / сонгон шалгаруултад  санал болгож буй үнийн дүнг бичсэн /
    • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
    • Талбайн нэр, байршил, аймаг, сумын нэр, талбайн булангийн цэгүүдийн солбицол, талбайн байршил, хилийг харуулсан зураг (2%)      /АМТХ-ийн 17.2.1, 17.4 зүйлийг хангасан байх/   
    • Үйлчилгээний хураамж 250 000 төгрөгийг Төрийн сан – 900018003 тоот дансанд төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)  
    • Татварын өргүй тухай тодорхойлолт (харьяа татварын албанаас)  
    • Хууль хяналтын байгууллага болон шүүхийн маргаангүй талаарх лавлагаа  
    • Сонгон шалгаруулалтын босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг Төрийн сан  900018408 тоот дансанд төвлөрүүлсэн баримт  (төлбөрийн баримтын эх хувь) 
    • Тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгааг / Монгол банкинд бүртгэлтэй харилцагч банкнаасаа тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр авсан байх  /  хавсаргах  
    • Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичиг  

    / Тухай талбайд эхний нэг жилд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын арга аргачлал, техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар тусгасан 10 хуудсаас доошгүй Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичиг ирүүлэх / 

    • Аж ахуйн  нэгжийн танилцуулга 

    Ашигт малтмалын газар