Уул уурхайн салбарын 7 хоног хүрээнд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс санаачлан зохион байгуулж буй “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээний 3 дахь өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас “Төлөвлөгөө, тайлангийн маягтуудыг бөглөхөд анхаарах зүйлс” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээг давхар мэдээллийн сайтуудаар шууд дамжуулан хүргэсэн болно.

АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтэс болон Уул уурхайн хэлтсээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдэд “Геологи, уул уурхайн мэдээллийн систем”-д цахимаар төлөвлөгөө, тайланг хэрхэн илгээх, илгээхэд гарч буй алдаа дутагдал, салбарын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулга бэлтгэн хэлэлцүүлэв.

Дээрх арга хэмжээний хүрээнд АМГТГ нээлттэй өдөрлөг зарлан, тухайн өдрүүдэд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, төлөвлөгөө, тайланг түргэн шуурхай хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. 

Мөн Уул уурхайн хэлтсээс “Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн маягтуудыг бөглөхөд анхаарах зүйлс” сэдэвт сургалт болон зааврыг шинэчлэн батлуулахтай холбоотой санал авах хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан бол ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдэд зориулсан сургалтын бүртгэл эдгээр өдрүүдэд явагдаж байна.


Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийг
https://mrpam.gov.mn/news/6000 энэхүү холбоосоор бүртгүүлэн, сургалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ХЭЛТЭС