Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалын дагуу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийтэд зарласан СШ-8301 дугаартай Төв аймгийн Заамар сумын 32.02 гектар бүхий Нарангийн хөндий, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтэд зарласан СШ-8401 дугаартай Булган аймгийн Бүрэгхангай сумын 441.1 гектар бүхий Бэрх уул нэртэй талбайнууд нь Геологийн судалгааны ажлын тодотгосон төлөвлөгөөний дагуу улсын төсвийн хөрөнгөөр “Эртний дарагдмал болон давхацмал хотгорын хурдас, хуримтлалын судалгаа” төслийг хэрэгжүүлж буй талбайтай давхацсан тухай Үндэсний геологийн албаны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/41 дугаартай албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар СШ-8301, СШ-8401 дугаартай талбайнуудыг хассан болохыг үүгээр мэдэгдэж байна.
АМГТГ, Кадастрын хэлтэс
Кадастрын хэлтэс
Сонгон шалгаруулалтын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг
Утас: 51-263923
2026-01-27